Инфляц

Бодлогын хүү

Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмлээ: Хэн хэдэн төгрөг авах вэ?

Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоож, 11 дүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Шинэчилсэн шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа 50 болон түүнээс дээш хувиар алдсан иргэн, 16 нас хүрсэн одой иргэн, тэжээгчээ алдсан хүүхэд, мөн 18 хүртэлх насны 4 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 нас хүрсэн эх, 50 нас хүрсэн эцэгт олгох халамжийн тэтгэврийн сарын хэмжээг 600 мянган төгрөгөөр тогтоожээ.

Түүнчлэн байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг сард 600 мянган төгрөг болгосон байна.

Харин асаргааны тэтгэмжийг сард 370 мянган төгрөг, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч буй иргэнд олгох тэтгэмжийг 524 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоолоо.

Ийнхүү шинэчилсэн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 2026 оны 11 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.