Багш нарынхаа цалингаас хасаж паракцийнхныхаа цалинг нэмдэг жишиг Монгол Улсад тогтож буй бололтой. Гэхдээ бүр БШУ-ны яамны харьяа сургуулиудад энэ жишиг тогтчихож гэж хэлж болохоор болжээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр бол ийм жишиг тогтоож буй сургуулиудын нэг нь Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн сургууль. Тус сургуулийн захирал, Сургалтын алба нь багш нарынхаа цалинг хасч, харин өөрсдийнхөө цалинг бараг 120 орчим хувиар нэмсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн.
Сүүлийн 2 жил орчим үргэлжилж байгаа энэ асуудлын гол тоглогч нь Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн сургуулийн захирал н.Буяндэлгэр гэнэ. Тэрбээр өөрсдийг нь дэмждэггүй, үзэл бодлоо илэрхийлсэн залуу голдуу багш нарыгаа тийнхүү дээрэлхэж цалинг нь хасч хавчин гадуурхдаг байна.
Хуучин захирлынхаа үед гайгүй сайн хэл ам хийж байсан нөхдүүдийн цалинг бол үг дуугүй л нэмчихдэг тэрбээр санал солилцох дургүй нэгэн бөгөөд бүхнийг өөрийнхөөрөө байлгах гэж зүтгэдэг. Товчхондоо бол "сургуулийн атаман” болчхоод байгаа гэнэ.
Ийм байдал олон ч сургуулиудад яригддаг ч хамгийн сүүлийн мэдээллээр Үйлдвэрлэл урлалын политехникийн сургууль олны анхаарлыг ийнхүү татаж эхэллээ. сургуулийн удирдлагууд нь мэргэжлийн багш нараа хавчин гадуурхаж байгаа үйлдэл нь оюуинуудад ч муугаар нөлөөлж зарим нь багшийгаа хүлээн зөвшөөрөхгүй, өмсөх зүүх эдэлж хэрэглэж байгаагаар нь хүртэл ангилж харьцдаг байдал ч бий болсон байна.
Мөн мэргэжлийн зарим багш нар нь халагдсан тул оюутнуудын идэвх чармайлт суларч байгааг эх сурвалжууд хэлсэн юм. тэдний хэлж буйгаар Боловсролын яамны тодорхой албан тушаалтнуудад энэ тухай сонордуулсан ч “Шүүмжилсэн нөхөд"-үүдэд эргээд дарамт маш их ирдэг байна.
Товчхондоо бол Энэтхэгийн алдартай улс төрчийн нэрээр нэрлэгдсэн уг сургуульд ийм байдал бий болсоор бүр газар авч байгаа нь Монголын боловсролын салбарыг дэлхийд буруугаар ойлгогдоход ч хүрч мэднэ.
Тэгээд ч Ражив Ганди гэдэг улс төрч чинь монголчууд шиг жалга довны үзэлтэй хүн байгаагүй, үе удмаараа үнэний төлөө тэмцэгчид бөгөөд өнөөдөр ч түүний залгамж үе нь энэ сургууль руу чих тавьж байдаг л байхгүй юу даа.
Нийт сэтгэгдэл (0)