
Ирэх 2027 оноос электрон болон халаадаг тамхины худалдаа, сурталчилгаа, хэрэглээнд тавих хяналт чангарч, тамхины татварыг үе шаттай нэмэгдүүлэхээр болжээ.
УИХ 2026.10.16-нд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталсан юм. Ингэснээр өмнө нь тусгайлсан зохицуулалт дутмаг байсан электрон тамхийг янжуур тамхитай адил хуулийн хяналтад хамруулж байна.
Шинэ зохицуулалтаар никотин агуулсан бүтээгдэхүүний найрлага, худалдаа, сурталчилгаанд тавих шаардлагыг чангатгаж, хүүхэд, өсвөр үеийнхний хэрэглээг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг амт, үнэрт хязгаарлалт тогтоохоор болжээ.
ДЭМБ-ын 2025 оны мэдээллээр Монголын 13–17 насны хүүхдүүдийн 24.8 хувь нь электрон тамхи хэрэглэдэг байна. Мөн 2026 оны эхний есөн сард 5.5 сая ширхэг электрон тамхи импортолсон нь өмнөх оны мөн үеэс 52 хувиар өссөн үзүүлэлт юм.
Ийнхүү 13 жил дорвитой шинэчлэгдээгүй Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүний зах зээлд тавих хяналтыг нэмэгдүүлж, хүүхэд, залуусын тамхины хэрэглээг бууруулахыг зорьж байна.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)