Инфляц

Бодлогын хүү

Асгатын ордод шинэ автозам ашиглалтад орлоо

Асгатын мөнгөний ордын нэмэлт хайгуулыг сэргээж, цаашид эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдлээ.

Монгол инженерүүд 2600–3100 метрийн өндөрт, мөнх цэвдэг, эгц хад асгатай хүнд нөхцөлд 2.6 км замыг хоёр сарын хугацаанд  тавьжээ.

Уг зам нь 20 гаруй огцом эргэлттэй, хамгийн гүн ухмал нь 18 метр хүрдэг байна.

Ингэснээр ОХУ-ын хилээр нэвтрэх шаардлагагүй болж, Асгатын ордод хүрэх Монголын нутаг дэвсгэрийн шинэ замтай боллоо.

Асгатын мөнгөний орд нь Баян- Өлгий аймгийн нутаг дэвсгэрт, аймгийн төв Өлгий хотоос хойшоо 170 км-ийн зайд, далайн түвшнээс дээш 2300-3648 метрийн өндөрт өргөгдсөн, Монгол Улсын баруун хойт хил дээр оршдог.

Анх 1976 онд Зөвлөлтийн геологчид нээн илрүүлж, 1976-1993 онуудад хайгуулын ажлуудыг гүйцэтгэсэн ба Монгол Улсын Засгийн газар 1993 оны 2-р сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хамтарсан үйлдвэрийн хэлбэрээр ашиглахаар “Монголросцветмет” нэгдлийн харъяанд оруулжээ.

Асгатын мөнгөний ордын хэмжээнд явуулсан төрөл бүрийн геологийн судалгааны ажлын үр дүнд 26.9 сая.тн хүдэр, 7370 тн мөнгөний нөөц тогтоосон ба үүнээс үйлдвэрлэлийн аргаар ашиглах 2566 тн мөнгө агуулсан 8.2 сая тонн хүдрийн нөөц ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.