Инфляц

Бодлогын хүү

АНУ-ын генерал Милли Киев дэх зэвсэг нийлүүлдэг нууц нисэх онгоцны буудалд зочиллоо

АНУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Марк Милли Украинд зэвсэг нийлүүлдэг төв болох нууц нисэх онгоцны буудалд зочилсон тухай Батлан ​​хамгаалахын өндөр албан тушаалтнаас иш татан CNN агентлаг мэдээллээ.

Түүний хэлснээр, Украинд зэвсэг нийлүүлэх ажлыг Милли биечлэн удирдаж байжээ. Нисэх онгоцны буудалд Милли цэргийнхэнтэй уулзаж, зэвсэг тээвэрлэх явцтай танилцсан байна. Сүүлийн өдрүүдэд байршил нь тодорхойгүй байгаа нисэх онгоцны буудлаас өдөрт хэд хэдэн нислэг үйлдэж байсан бол энэ тоо 17 болж өсжээ.

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч CNN-д хэлэхдээ, Оросын арми эдгээр зэвсгийн дамжуулалтыг зогсоохыг оролдоогүй ч одоогоор “довтолгоо үргэлжилсээр байгаа тул” энэ цэгийг онилж магадгүй гэсэн болгоомжлол АНУ-д байгаа гэжээ.

АНУ-ын Европын командлал (EUCOM) холбоотнууд болон түншүүдтэйгээ холбоо тогтоож, зохицуулалт хийх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Киевт 14 улс тусламж илгээжээ. Мөн энэ зорилгоор хуваарилсан 350 саяын дийлэнхийг буюу 240 саяыг АНУ-аас Украинд хүргэсэн байна.

Эх сурвалж: CNN

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 1 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.