8-р сарын 26-нд болсон үеийн улмаас хичнээн хүн амь насаа алдсан нь одоо ч тодорхойгүй байна. Нийт 1451 хүний цогцсыг олсон бол 5700 хүн сураггүй хэвээр байна. Харин цогцсыг нь олсон иргэдийн ердөө 100 орчим хүнийг хэн болохыг таниулжээ.
Үерийн улмаас орон гэргүй болсон 80 мянган хүн хоргодох байранд байсаар байна. Үерийн улмаас зам хаагдсан нутгуудад нисэгчгүй дрон ашиглан хүнс, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хүргэж байгаа гэнэ.
Балба улсын дэд бүтцийн 50 орчим хувьд гэмтэл учирсан бөгөөд усан цахилгаан станцаас гарах эрчим хүч 10 хувиар буураад байна.
Нэгхэн хоногт болоод өнгөрсөн үер усны гамшгийн хохирлыг арилгаж, шинээр бүтээн босгоход нийт 4.7 тэрбум ам.доллар шаардлагатай.
Харин Балба улсад ойрын 6 сарын дотор 57 сая долларын яаралтай тусламж шаардлагатай байна.
Балбын ард түмэнд учирсан энэхүү гамшиг нь цаашид дэлхий дахины улс оруудад цаашдын уулын үерийн аюулаас сэрэмжлэх, дэд бүтцээ дахин нэг бодож үзэх сэрэмжлүүлэг боллоо.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)