Инфляц

Бодлогын хүү

ХДХВ-ийн халдвараас хамгаалах тариаг жилд 40 ам.доллараар нийлүүлнэ

АНУ-ын Хүнс, эмийн хяналтын байгууллага (FDA) ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ленакапавир эмийн хямд хувилбарт урьдчилсан зөвшөөрөл олгожээ.

Уг тариаг 6 сар тутамд хийлгэдэг бөгөөд ХДХВ-ийн халдвар авах эрсдэлийг эрс бууруулдаг байна. АНУ-д жилийн хэрэглээний үнэ 28,218 ам.доллар байдаг ч бага орлоготой 120 улсад жилд 40 орчим ам.доллараар нийлүүлэхээр төлөвлөж байна.

Олон улсын Глобал сан 2028 оны эцэс гэхэд 3 сая хүнийг уг тарианд хамруулах зорилт тавьжээ. Гэвч эрэлт хэрэгцээ өндөр, нийлүүлэлт хүрэлцэхгүй байгаа аж.

Хил хязгааргүй эмч нар байгууллага уг эмийг илүү олон улсад хямд үнээр хүргэхийг үйлдвэрлэгч Gilead компаниас шаардсан юм.

Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар 6 сар тутамд хийдэг энэхүү тарианы хүртээмжийг нэмэгдүүлснээр дэлхий даяарх ХДХВ-ийн шинэ халдварыг бууруулах бүрэн боломжтой.

Эх сурвалж: Associated Press.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.