Инфляц

Бодлогын хүү

Тед Бандигийн 52 жилийн өмнө үйлдсэн аллагыг ДНХ шинжилгээгээр илрүүлжээ

АНУ-ын цуут цуврал алуурчин Тед Банди 52 жилийн өмнө 17 настай охины амийг хөнөөсөн болохыг тогтоожээ. Юта мужийн мөрдөгчид ДНХ шинжилгээний шинэ технологи ашиглан уг хэргийг илрүүлсэн байна.

1974 оны 10 дугаар сарын 27-нд 17 настай Мелисса Энн Смитийн цогцсыг анчид олжээ. Тэрбээр орон нутгийн цагдаагийн даргын охин байв. Охины биед бэлгийн хүчирхийлэл, тамлалын ул мөр илэрсэн ч алуурчныг олон жилийн турш тогтоож чадаагүй юм.

Энэ оны 4 дүгээр сард мөрдөгчид өөр нэг өсвөр насны охин Лора Энн Эймийн аллагыг Тед Бандитай холбон тогтоожээ. Улмаар тухайн хэргийн нотлох баримтыг ашиглан Мелисса Смитийн аллагыг дахин шалгасан байна.

ДНХ шинжилгээний үр дүнд 2 хэргийн холбоог тогтоож, Мелиссагийн амийг Тед Банди хөнөөсөн гэж Юта мужийн эрх баригчид мэдэгджээ.

 

Тед Банди 1970-аад онд АНУ-ын хэд хэдэн мужид олон эмэгтэйн амийг хөнөөсөн цуврал алуурчин юм. Тэрбээр эмэгтэйчүүдийн итгэлийг олж, хүнгүй газар уруу татан авч явдаг байжээ. Түүнийг дор хаяж 30 хүний амийг хөнөөсөн хэрэгтэй холбон үздэг. Бандиг 1989 онд цаазаар авсан юм.

Юта мужийн цагдаагийн байгууллага хэргийн нотлох баримтыг 52 жилийн турш хадгалж үлдсэнийг онцолжээ. Энэ нь аллагыг илрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Мөрдөгчид Тед Бандитай холбоотой байж болзошгүй бусад хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Орчин үеийн ДНХ шинжилгээний технологи олон жилийн өмнөх гэмт хэргийг илрүүлэх шинэ боломж нээж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.