.png)
Орон нутгийн цагаар 9-р сарын 30-ны лхагва гарагт Дубай- Тел-Авив чиглэлийн нисэх онгоц Саудын Арабын Табук гэх орон нутгийн нисэх буудалд ослын буулт хийжээ.
170 зорчигчтой Boeing 737 MAX 8 Тел-Авив чиглэлийн нисэх онгоц аяллаа эхлээд удаагүй буюу Саудын Арабын нутаг дэвсгэрээс гараагүй байхдаа гэнэт өндрөө 5000 метрээр алдсан байна.
Яг энэ үед кабинд залуу нисгэгч ахмад нисгэгчтэйгээ маргалдан, биед нь хүйсэн зэвсгээр гэмтэл учруулсан ажээ. Ийнхүү онгоц 10300 метрийн өндөрт байхад жолоодлогогүй болж, 5000 метрээр огцом доошилсон юм.

Цаашид Холливудын кино шиг үйл явдал өрнөсөн байна.
Энэ үед Израйль улсын талаас онгоц барьцаалагдсан байж магадгүй гэж үзэн сөнөөгч онгоцуудаа бэлтгэж байжээ.

Ямартай ч 170 зорчигчтой онгоц аюулгүй газардсан, зорчигчид бэртэж гэмтээгүй байна.
Болсон үйл явдлын тухай Израйлийн улс төрчид буюу Батлан хамгаалахын сайд Израйль Кац хэт даврагчдын террорист халдлага хийх гэсэн оролдлого гэж үзсэн бол Ерөнхий сайд Нетаньяху ч онгоцыг зориудаар унагахыг оролдсон байж болзошгүй гэжээ.
Харин агаарын тээврийн Flydubai компаниас хэрэг явдлыг мөрдөн шалгаж байгаа, эцсийн дүгнэлт гараагүй байна гэж мэдэгджээ.
Эх сурвалж: DW
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)