Инфляц

Бодлогын хүү

Сосктой, памперстай 3 настнууд

Гурван настнуудын аз ивээж цэцэрлэгт явж эхэлсэн. Тэдний зарим нь соскоо хөхөөстэй, зарим нь памперстайгаа ирсэн байх жишээтэй. Зарим нь уйлна, багшийнхаа хормойноос оройг хүртэл зүүгдээстэй.

Зарим нь бүр хэзээний том хүн шиг болчихсон, хэл ам нь ч хөгжчихсөн. Багшаа тэр тэрний тоглоомыг авчихлаа, хүний юмыг булааж авч болохгүй тийм ээ, Та аваад өг” гэх зэргээр зарга заалхай хийгээд эхэлсэн байх жишээтэй.

Үнэхээр хөөрхөн пүр зураг, амьдрал 3 настнуудын дунд өрнөөстэй...

Бас зарим аав ээжүүд “Гуравхан настай хүүхдүүдийг гэрт хүлээж авч байгаа нь буруу. Гал хөс рүү орчихвол яана..” гэх зэргээр буруу зөрүү ярих нь ч байнаа, байна.

Өнөөдөр чинь хэдэн он билээ дээ. Тэгээд ч зуух тавьж гал түлчхээд түмний хүүхдүүдийг шамбааралдуулаад сууж байх уу. Тэр тусмаа хүүхдийн байгууллагын ажилтнууд.

Тэгэхээр “гуймтгай байж голомтгой” байж болохгүй ээ. Өнөөдөр гэрт ч маргааш өөр орчинд очих нь тодорхой ш дээ. Энэ мэтээр элдэв шалдав юм ярьж байхаар орой хүүхдээ авахдаа “Өнөөдөр  юу заасан, ямар дуу, шүлэг сурав. Ямар хоол идэв, хоол нь амттай байгаа биз. Миний охин /хүү/ өдөр сайн унтаарай... Жаахан хүүхэд унтаж амарч байх ёстой. Багшийнхаа заасан хичээлийг сайн анхааралтай сонсоорой, тэгвэл сургуульд ороод онц сурдаг...” гэх зэргээр хөөрхөөн, хөнгөхөн бөгөөд сонирхолтой яриа өрнүүлэх хэрэгтэй л дээ.

Тэрнээс биш “Миний хүү уйлсан уу, яагаад уйлсан юм. Хоолоо идээгүй юм уу, яасан. Муухай хоол байсан уу...” гэсэн өнгөөр асуувал таны хүүхэд цэцэрлэгтээ дургүй болно.

Тиймээс соосктой, памперстай тэднийг эерэг, зөв хүн болж төлөвшихөд нь энэ мэтээс эхлээд анхаарчих л хэрэгтэй байгаа юм ш дээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
1 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.