
Өнөөдөр буюу 11-р сарын 13-нд Архангай, Булган, Орхон аймгийн нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн хойд хэсэг болон Улаанбаатар хот орчмоор их цас орохыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхины хурд зарим газарт секундэд 12–14 метр хүрч, ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.
Улаанбаатар хотод их цас орж, өчигдрөөс 6 градусаар хүйтэрч, өдөртөө +1...+3 градус дулаан байна. Тэрэлж орчмоор 0...+2 градус дулаан, их цастай байх төлөвтэй.
Цас, шуурганы улмаас зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэх эрсдэлтэй. Иймд иргэд, тээвэрчдийг замд гарахаасаа өмнө цаг агаар, замын нөхцөлийг шалгаж, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.
Эх сурвалж: Цаг уурын байгууллага
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)