Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны аравдугаар сарын 19–22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр Берлин хотноо хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын төрийн тэргүүний ХБНГУ-д 14 жилийн дараа хийж буй энэхүү айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, стратегийн түншлэлийг бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.
Мөн хоёр улсын хамтарсан тунхаглал байгуулж, Берлин хотноо зохион байгуулах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг хамтран нээхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)