Инфляц

Бодлогын хүү

Соёлын зориулалтаар 399 толгой идлэг шонхор гадаадад гаргана

Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас  тусгай зориулалтаар идлэг шонхор шувуу барих үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх талаар аймаг, нийслэлийн холбогдох албан тушаалтнуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөв.

Засгийн газрын 2026 оны 263 дугаар тогтоолд 2026 онд соёлын зориулалтаар гадаадад гаргах эдлэг шонхорын тоог 350 байсныг 399 болгож нэмэгдүүлсэн байна. 

.Амьдаар барих нэг толгой идлэг шонхор шувуу тутамд байгалийн нөөц ашигласны төлбөрийг тус амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний 90 хувиар, улсын тэмдэгтийн хураамжийг 5 хувиар тус тус тооцсугай гэжээ. Идлэг шонхорын экологи эдийн засгийн үнэлгээ 26 сая 100 мянган төгрөг. Харин гадаадад гаргахад байгалийн нөөц ашигласны төлбөрт нэг эдлэг шонхор тутамд үнэлгээний 90 хувь буюу 23 сая 490 мянган төгрөгийг тухайн харьяа орон нутгийн төрийн санд төвлөрүүлдэг байна. 

Ерөнхий шинж чанар

  • Хурд: Агаарт шуугихдаа цагт 320 км хүртэл хурдалдаг хуурай газрын хамгийн хурдтай амьтдын нэг.
  • Хараа: Хүнийхээс 2.6 дахин илүү нарийн, хурц хараатай.
  • Хооллолт: Голдуу бүлээн махаар хооллож, араас нь хөөж эсвэл дээрээс нь шунаж барьдаг. Байгаль дээр үлийн цагаан оготно болон жижиг мэрэгчдийг барьж бэлчээрийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй.
  • Үржил: Өөрөө үүр засдаггүй, бусад шувууны үүрийг ашигладаг. Нэг хос 4-5 өндөг гаргадаг. [1, 2, 3]

Төрөл ба тархалт

  • Монгол оронд шонхорын 10 гаруй зүйл байдгаас идлэг шонхор нь хамгийн алдартай, биеэр том, эрэмгий дайчин нь юм.
  • Монгол орон бол идлэг шонхорын дэлхийн хэмжээний үржлийн гол нутаг юм

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.