Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, Улаанбаатар хотод 10 сарын19 өдрийн байдлаар үхрийн махны үнэ өмнөх долоо хоногоос буурсан байна.
Тодруулбал, “Номин” супермаркетад нэг килограмм үхрийн ястай махны үнэ 13,9 хувиар буурч, 27980 төгрөг болжээ. Харин үхрийн цул махны үнэ 11,8 хувиар хямдарч, 29980 төгрөг болсон байна.
Мөн “Бөмбөгөр” худалдааны төвд хонины ястай махны үнэ дөрвөн хувиар буурч, нэг килограмм нь 24000 төгрөг болжээ. Нийслэлийн хэмжээнд хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногоос 2,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)