
Монголын гэрэл зурагчин Баяндоржийн Лхагвадорж олон улсын “reFocus Awards” гэрэл зургийн уралдаанд “Guardians of Taiga” буюу “Тайгын сахиулууд” цуврал бүтээлээрээ оролцож байна.
Түүний бүтээл Монголын тайгын байгаль, цаатан иргэдийн уламжлалт ахуй, хүн, байгаль, цаа бугын харилцан шүтэлцээг гэрэл зургаар харуулжээ.
Уг бүтээл тус уралдааны “People’s Vote Award” буюу олон нийтийн санал хураалтын төрөлд багтсан байна.
“reFocus Awards” нь дэлхийн гэрэл зурагчдын бүтээлийг олон улсын түвшинд таниулах, гэрэл зургийн урлагаар дамжуулан байгаль, хүн төрөлхтний амьдрал, соёлын олон янз байдлыг харуулах зорилготой уралдаан юм.
Монголын өв соёл, цаатан иргэдийн амьдралыг дэлхий дахинд таниулж буй Б.Лхагвадоржийн бүтээлтэй дараах холбоосоор танилцах боломжтой.
Гэрэл зургийн зохиогч: Б.Лхагвадорж
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)