Инфляц

Бодлогын хүү

ЭМЯ-ны ТНБ-ын даргатай холбоотой асуудлыг мөрдөн шалгахаар шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газар (АТГ) 2026 оны эхний 11 сарын байдлаар эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.

Эдгээрт сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалд томилсон, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан, худалдан авалтыг хууль бусаар зохион байгуулсан зэрэг асуудал багтсан байна.

Тухайлбал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.О-той холбоотой дараах үйлдлүүдийг АТГ-аас гэмт хэргийн шинжтэй гэж үзжээ. Үүнд:

  • Хууль бус үүрэг, чиглэл өгч, мөнгө гаргуулан авч зарцуулсан;

  • Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн албан тушаалтанд амаар үүрэг, чиглэл өгч, бусдад хууль бус давуу байдал бий болгосон;

  • Тэтгэлэгт хөтөлбөрийн шаардлагыг бүрэн хангасан бусад нэр дэвшигчийн эрхийг хязгаарлаж, суралцах боломжийг алдагдуулсан.

Дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1, 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэн Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна.

Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.У-ийн хүний нөөцийн сонгон шалгаруулалт, томилгоо, санхүүгийн үйл ажиллагаатай холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангуулах албан бичгийг Эрүүл мэндийн сайдад хүргүүлжээ.

Үүний дагуу Эрүүл мэндийн сайд 2026 оны 3 дугаар сард холбогдох байгууллагын удирдлагуудад албан даалгавар хүргүүлж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.