Инфляц

Бодлогын хүү

30-40 насны эмэгтэйчүүдийн дунд хөхний хорт хавдрын өвчлөл нэмэгдэх хандлагатай байна

Монгол Улсад жилд дунджаар 350-400 хүн хөхний хорт хавдраар шинээр оношлогдож байгааг Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ц.Батболд мэдээллээ.

Түүний хэлснээр хөхний хорт хавдар45-50 насны эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог ч сүүлийн жилүүдэд 30, 40 насныхны дунд өвчлөл нэмэгдэх хандлагатай болжээ.

Хөхний хорт хавдрын эрсдэлд удамшил, дааврын өөрчлөлт, илүүдэл жин, архины хэрэглээ, хөдөлгөөний дутагдал зэрэг хүчин зүйл нөлөөлдөг. Мөн эрэгтэйчүүд ч энэ төрлийн хавдраар өвчлөх боломжтойг тэрбээр онцолсон байна.

Хөхөнд зангилаа тэмтрэгдэх, хэлбэр хэмжээ өөрчлөгдөх, арьс татагдах, хөхний толгойноос хэвийн бус шингэн гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах шаардлагатай. Хавдрыг эрт үед нь илрүүлснээр эмчилгээний үр дүн сайжрах боломжтой юм.

Иймд иргэдийг нас, эрсдэлийн түвшинд тохирсон урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдахыг зөвлөжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.