ОХУ, Украины асуудлаас болж Гадаад харилцааны яамныхан хэрхэн ажилладаг нь дахин ил боллоо.
Өмнө нь буюу коронавирусын халдвар ид дэгдэж, тархалт хурдацтай байх үед гадаад улс, орнуудад суугаа Элчин сайд, консулуудын үйл ажиллагаа муу байснаас монголчууд олноороо харьд гацаж, эх орондоо ирэх хүсэлт хичнээн өгөөд ч тусыг эс олж байв даа.
Харамсалтай нь тухайн үйл явдлаас ухаарч, туршлага суугаагүй хүмүүс одоо ч байсаар байгаагийн жишээ нь Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж, консул А.Түвшин нар.
Одоогоос хоёр жилийн өмнө нь тэдэнд хаягласан гомдол тасардаггүй байсан. Ядахад Б.Дорж Польш, Украин, Латви, Литва гээд дөрвөн улсын Элчин сайдаар хавсран суудаг. Ёстой л даахгүй нохой булуу хураана гэдэг шиг.
Энэ нь нэг талаас Б.Дорж, А.Түвшин нарын хариуцлагагүй үйлдэл боловч нөгөө талаас харвал гадаад харилцаа, дипломат алба дэг, жаягийн дагуу бус албан тушаалын наймаа мэт болсны илрэл.
Яах вэ, Украинд сурч, ажиллаж байсан иргэд хүсэлт тавьснаар, 58 иргэнийг Польш улсад татан авч, улмаар эх орондоо аюулгүй ирлээ. Мэдээж энэ бол хэн ч алга ташин хүлээн авах сайн үйл.
Гэхдээ энэ бол Украинд байсан иргэд, оюутнууд цахим сүлжээгээр өөрсдийн байгаа нөхцөл байдлыг олон нийтэд ил болгосноор Гадаад харилцааны яам, Засгийн газар анхааралдаа авч “хөдөлгөөнд” орсон асуудал байсныг хүн бүр мэдэж байгаа. Эх орондоо ирсэн зарим оюутан хоёрдугаар сарын дундуур сургуулиа орхиод Унгар руу гарсан тухайгаа хэлж байна. Тухайн иргэн өмнө нь мөн л ковид-19-ийн үед Элчин сайдын яамандаа хандаад тусыг эс олсон учраас энэ удаа хүсэлтээ гаргаад, хугацаа алдсан учраас хариу хүлээлгүй өөрөө “УЧРАА” олсон гэж байгаа.
Уг нь Элчин сайдын яамд, консулын газрууд тухайн улс, бүс нутагт амьдарч, сурч буй монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах ёстой. Харамсалтай нь тэдний тийм чадваргүй гэдэг нь өдгөө дахин батлагдсан.
Шагнагдаж, урамшуулал хэлбэрээр гаднын орнуудад Элчин сайд, консулаар очсон хүмүүс нь буцах хугацаагаа хүлээн хоног тоолж, аливаа асуудлыг хойш тавьсаар байдаг элчингүүдтэйгээ хариуцлага тооцож, үндсэн ажлыг нь хийлгэ. Эс бөгөөс эгүүлэн татаж, эх оронд нь буцаа.
Chadlaaraa l ajiillaa shuu dee. Niigmiin suljeegeer ingej namnadgaa bolih heregtei. Hariutslaga tootsno gedegt shuud duudahaas umnu uur shat daraalsan arga hemjee baidag.
Зочин [103.153.141.86]
ямар ч мэдэрэмжгүй цаг өнгөрөөсөн улсуудаа буцааж татаач дээ зүгээр танил хүмүүсээ явуулж монголын нэрийг гутаах юм даа Элбэгдоржийн ах гээд зүгээр л нэг хүн цалин аваад Бээжинд сул байдаг юм байна гэж дээр үед хүн ярьж байсан үнэхээр үнэн дээ