Инфляц

Бодлогын хүү

Л.Оюун-Эрдэнийн сэтгэл шулууджээ

Энэ хаврын УИХ-ын чуулган нэлээд дуу шуутай олон чухал шийдвэрүүдийг гаргах онцлогтой болох нь.

Учир нь өнгөрсөн оны есдүгээр сараас эхэлж дан дээлтэй сайдуудыг явуулж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар давхар дээлтэй гишүүдээр шинэ имижээ бүрдүүлэх тухай асуудал яригдсан ч МАН-ынхан дотооддоо учраа олохгүй байсаар түр орхичихоод байгаа. Тэгвэл МАН-ын томчууд хаврын чуулган эхлэхээс өмнө давхар дээлийнхээ яриаг нэг мөр цэгцэлж ерөнхий чиг үүргийн сайдуудаа хуучнаар нь үлдээж чиглэлийн сайдуудаа солих тохиролцоонд хүрч, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг яаралтай хийхээр болжээ.

Ерөнхий сайд ч дан дээлтэй сайдуудаа удаан хугацаанд олон нийтийн хэл амнаас хаацайлж, галыг өөр дээрээ авч байсан ч энэ нь цаашид тогтоох боломжгүй болсон учраас тэр давхар дээлтүүдийн асуудлыг яаралтай шийдэж, Засгийн газраа тогтвортой байлгахаар сэтгэл нь шулууджээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар ерөнхий чиг үүргийн долоон сайдаас дөрвийг нь үлдээж, гурвыг нь төрхөмд нь буцаах гэнэ.

Ямартай ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ҮХНӨ-ийг яаралтай хийж давхар дээлтэй сайдуудаар танхимаа бүрдүүлж, Засгийн газраа тогтвортой байлгах, ажил хийх боломж, хожмоо хүлээх хариуцлагыг эзэнтэй болгохын тулд ийнхүү яаравчлан шийдэхээр болсон нь энэ аж.

Тухайлбал, дан дээлтэй сайдуудын хувьд УИХ-аар төсөв, хөрөнгө, бодлогоо батлуулахад гишүүдэд нөлөөлөх, нөлөөлөл, дэмжлэг авах тал дээр дутмаг байдаг. Харин давхар дээлтэй буюу УИХ-ын гишүүн сайдууд чуулганаар том, том бодлогын ажлаа ярих, төсөв хөрөнгөө хариуцаж буй  салбартаа хангалттай хуваарилуулахаас  гадна нэг танхимд мөр зэрэгцээд сууж буй ангийнхнаасаа дэмжлэг туслалцаа авах нь өөр учраас Засгийн тэргүүн ийнхүү сонголт хийж буй хэрэг.

Эцсийн дүндээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар давхар дээлтэй сайдуудаар танхимаа бүрдүүлснээр УИХ дахь нам, бүлгийн лобби болон Монголын ард түмний төлөө чиглэгдсэн олон  ажлыг саад бэрхшээлгүйгээр хийх юм.

Эцэст нь хэлэхэд Үндсэн хуулийн Цэц ямар шийдвэр гаргах, УИХ хэрхэн хэлэлцэхээс олон зүйл шалтгаална гэж өмнө нь ярьж бичдэг байсан бол энэ удаад бүх шийдвэр ногоон гэрлээр явах нь тодорхой боллоо.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
8 1 1 0 0 1

Нийт сэтгэгдэл (4)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
    • Зочин [103.153.141.86]

      Энэ засгийн газрыг огцруулах хэрэгтэй

    • Ит0ю [103.153.141.86]

      Бяцхан тархи том толгойт өөрөө зайл

    • Доржпалам Батбуян [103.153.141.86]

      Нэгэнт үндсэн хуульд гар хүрэх юм бол төрийн сүлдийг жижиг засвар хийгээд хуучны эзэнтэй амьд сүлдээ сэргээн залах хэрэгтэй байна

    • Хангай [103.153.141.86]

      Данхан толгойт бхс огцрооч