Инфляц

Бодлогын хүү

Баавгай хүний аминд хүрлээ

БЗД-ийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10сарын 7-ны шөнийн 01:00 цагийн орчимд хүрэн баавгай айл руу дайрч, 40 настай эрэгтэй амь насаа алдан, нэг эмэгтэй хүнд гэмтжээ.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, хэрэг Улиастайн амны Бурхант хошуунд гарсан байна.

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвөөс  амьд үлдсэн эмэгтэй толгойдоо том хэмжээний шархтай, гавлын ясны гэмтэлтэй,  цээж, хэвлийдээ бэртсэн бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа гэж мэдээлжээ. 

Хүн барьсан баавгайг одоогоор олоогүй бөгөөд эрэн хайж байна. Холбогдох байгууллагуудаас Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн зэргэлдээ хороодын оршин суугчдыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

Мөн халдлагад бага насны хүүхэд өртсөн гэх олон нийтийн сүлжээн дэх мэдээллийг Цагдаагийн байгууллагаас үгүйсгэсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.