“Кембрижийн хөтөлбөр” хэрэгжүүлэхийг Монголчууд яагаад алс хол гэж хүлээж авдаг юм болоо. Уг нь “Кембрижийн хөтөлбөр”-т хамрагдаж төгссөн хүүхэд ядаж л дэлхийн ямар ч сургуульд шалгалтгүйгээр элсэн суралцах боломжтой шүү дээ.
Өнөөдрөөс 12 жилийн өмнө буюу 2010 онд Монгол Улсын Засгийн газраас “Кембрижийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр Англи Монголын Засгийн газар хооронд гэрээ байгуулж 2019 он гэхэд 30 сургуулийг “Кембрижийн хөтөлбөр”-т шилжүүлнэ гэж байв. Гэтэл өнөөдөр “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гэсэн 3 сургууль Кембрижийн хөтөлбөрт сургалт явуулж бусад нь үлгэр болсон.
Тэгвэл 2020 онд УИХ-ын хэсэг гишүүд уг хөтөлбөрийг дэмжиж “Хүүхдүүдийг “Кембрижийн хөтөлбөр”-тэй сургуульд сурдаг, лаборатори сургуульд явдаг, ердийн сургуульд суралцдаг гэж ялгаж болохгүй” хэмээн “Лоби бүлэг” хүртэл байгуулсан ч гишүүдийн 70 орчим хувь нь дэмжээгүй учраас тэгсхийгээд намжиж байв.
Гэхдээ өнөөдөр дэлхийн боловсролын чиг хандлага хаашаа явж байна түүн рүү хүссэн ч эс хүссэн ч монголчууд ханарч л таарна. Тэгээд ч өнөөдөр дэлхийн 150 орчим улсын 10 мянга гаруй сургууль “Кембрижийн хөтөлбөр”-ийг нэвтрүүлчхээд байгаа шүү дээ. Тэгвэл даяаршлын энэ цаг үед Баянхошуу, Дарь-Эх, Хэнтий, Дорнод, Говь-Алтай Баян-Өлгийд “Кембрижийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж яагаад болохгүй гэж.
Бидний толгойд “Кембрижийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхийн тулд их хэмжээний зардал мөнгө хэрэгтэй гэж боддог. Үнэндээ ч тийм. “Кембрижийн сургалтын хөтөлбөр”-өөр 1 суралцагчид ногдох зардал нь ЕБС-ийн бусад сургуулийн 1 суралцагчид ногдох зардлаас хэд дахин өндөр гэдэгч өнөөдөр Монголын боловсролын тогтолцоог өөрчлөх цаг нь болсон.
Өнөөдөр “Кембрижийн хөтөлбөртэй 40 сургуультай болоход тэдгээрийн жилийн нийт сургалтын зардал нь 50 тэрбум орчим төгрөг болно. Үүнийг Монголын эдийн засаг даахгүй, Монгол Улс арай ингэх болоогүй гэх зэргээр хуучинсгаар сэтгэж байгаа нь харин ТОМ ЭМГЭНЭЛ юм.
Дорвитой том хөдөлж байж л боловсролын салбарын үеэ элээсэн хуучирсан тогтолцоог бид өөрчилж чадна. Бид чинь 70, 80 саяар тоологдох малтай, бусдын шуналыг хөдөлгөж, харааг булаасан эрдэс баялагтай шүү дээ. Тийм байтал ирээдүйн эздийнхээ эрдэм боловсролд анхаарч Кембрижийн боловсролыг гар таталгүйгээр хүлээн зөвшөөрч яагаад болохгүй гэж.
Нийт сэтгэгдэл (0)