
2036 оны зуны Олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Герман, Унгар, Турк, Энэтхэг, Катар, БНСУ, Өмнөд Африк гэсэн долоон улс өрсөлдөхөөр болсныг Олон улсын олимпын хороо (ОУОХ) мэдээллээ.
Эдгээр улс одоогоор ОУОХ-ны сонгон шалгаруулалтын эхний шатны хэлэлцүүлэгт оролцож байгаа бөгөөд 10 сарын 31 хүртэл бусад улс, хотууд нэрээ дэвшүүлэх боломжтой.
Нэр дэвшигчид 11 сард төлөвлөгөөгөө цахимаар танилцуулах бөгөөд ОУОХ ирэх 3 сард дараагийн шатанд шалгарах оролцогчдыг тодруулна. Харин Олимпыг зохион байгуулах хотыг 2029 оны зун эцэслэн сонгохоор төлөвлөжээ.
Одоогоор Германы Мюнхен хот нэр дэвших нь тодорхой болсон бол Энэтхэгийн Ахмедабад, Катарын Доха, Унгарын Будапешт, Туркийн Истанбул хотууд боломжит нэр дэвшигчдэд тооцогдож байна.
1972 оны зуны Олимпыг зохион байгуулж байсан Мюнхен хот Германы дотоодын сонгон шалгаруулалтад ялж, 2036 оны Олимпын төлөө өрсөлдөх эрхээ авсан юм.
ОУОХ нэр дэвшигчдийг спортын байгууламж, санхүүжилт, олон нийтийн дэмжлэг, зохион байгуулах чадавх, тогтвортой хөгжлийн бодлого зэрэг шалгуураар үнэлэх аж.
Эх сурвалж: Deutsche Welle (DW)
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)