
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён 2027 оны улсын төсвийн төслөө танилцуулж, хиймэл оюун ухаан болон хагас дамжуулагчийн салбарт 21.3 их наяд вон буюу 16 тэрбум орчим ам.доллар зарцуулахаар төлөвлөснөө мэдэгджээ.
Энэ нь 2026 оныхоос бараг 2 дахин их хөрөнгө оруулалт юм. Санхүүжилтийг хагас дамжуулагч, биет төхөөрөмжид суурилсан хиймэл оюун ухаан, өгөгдлийн төвүүдийг хөгжүүлэхэд чиглүүлнэ.
Үүнээс 4.7 их наяд воныг дотоодын хиймэл оюун ухааны загвар хөгжүүлэхэд зориулжээ. Тус улс өөрийн технологийг дэлхийн тэргүүлэх түвшинд хүргэж, үндэсний стратегийн чухал хөрөнгө болгохыг зорьж байна.
Өмнөд Солонгосын Засгийн газар 2027 оны төсвийн нийт зарлагыг 820.9 их наяд вон буюу 615.6 тэрбум ам.доллар байхаар тооцжээ. Энэ нь өмнөх оноос 12.8%-иар өссөн, тус улсын түүхэн дэх хамгийн өндөр төсвийн санал юм.
Samsung Electronics болон SK Hynix зэрэг дэлхийн томоохон санах ойн чип үйлдвэрлэгчид Өмнөд Солонгост төвлөрдөг. Хиймэл оюун ухааны хэрэглээ нэмэгдсэнээр эдгээр бүтээгдэхүүний эрэлт эрс өсжээ.
Тус улсын экспорт 2026 оны 1–10 дугаар сард 930 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хэрэв оны эцэст 1 их наяд ам.доллар давбал АНУ, Хятад, Германы дараа ийм амжилтад хүрсэн 4 дэх улс болно.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)