
Ажил олгогчид 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилтныхаа цалингаас гадна төлдөг нийгмийн даатгалын шимтгэлд бага зэрэг өөрчлөлт орно.
Шинэ зохицуулалтаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг эрсдэлийн түвшнээс хамааран 0.3, 1.2, 2.2 хувь болгон бууруулжээ. Өмнө нь энэ шимтгэл 0.5, 1.5, 2.5 хувь байсан юм.
Харин ажилгүйдлийн даатгалын шимтгэл 0.5-аас 0.6 хувь болж нэмэгдэнэ.
Эдгээр өөрчлөлтийг нийлүүлбэл ажил олгогчийн төлөх нийт нийгмийн даатгалын шимтгэл одоогийн 10.5–12.5 хувиас 10.4–12.3 хувь болж буурна. Өөрөөр хэлбэл, байгууллагын үйл ажиллагааны эрсдэлийн ангиллаас шалтгаалан ажил олгогчийн шимтгэл 0.1-0.2 нэгж хувиар багасах юм.
Энэ өөрчлөлт ажилтны цалингаас суутгадаг нийгмийн даатгалын шимтгэлийн тухай биш, ажил олгогчоос төлдөг хэсэгт хамаарна.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)