Инфляц

Бодлогын хүү

Хакүхо М.Даваажаргал ОУ-ын болон Азийн сүмогийн холбоодын ерөнхийлөгчөөр сонгогдлоо

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал Олон улсын сүмогийн холбоо болон Азийн сүмогийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Тэрээр Азербайжан Улсын нийслэл Баку хотноо болсон хурлаар тус хоёр байгууллагыг тэргүүлэхээр сонгогдсон бөгөөд цаашид сүмогийн спортыг дэлхий дахинд хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд манлайлан ажиллах юм.

Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 45 удаа түрүүлж, түүхэн дээд амжилт тогтоосон Хакүхо аваргын хувьд энэхүү сонгууль нь спортын замналынх нь шинэ үеийг эхлүүлж, Монголын тамирчдын манлайлал олон улсын түвшинд үнэлэгдэж буйн илэрхийлэл болж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.