Инфляц

Бодлогын хүү

Оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийн 67 % нь хөдөлмөр эрхэлж байна

 

Монгол Улсад 2026 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар 131 улсын 50,926 иргэн албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй байна. Тэдний 34,109 буюу 67 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байгааг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээлжээ.

Оршин суух зөвшөөрөлтэй иргэдийн 6,238 нь хөрөнгө оруулах, 4,278 нь суралцах, 3,098 нь гэр бүлийн шалтгаантай байна. Мөн 1,736 иргэн цагаачлах, 855 нь хувийн бусад, 488 нь албан, 124 нь шашны зорилгоор оршин сууж байгаа аж.

Улсын харьяаллаар нь авч үзвэл БНХАУ, БНЭУ, ОХУ, БНСУ, Бангладеш улсын иргэд дийлэнх хувийг эзэлж байна.

Гадаадын иргэн, харьяатын газар 10 дугаар сард 3,646 иргэнд визийн зөвшөөрөл, 10,680 иргэнд зохих ангиллын виз олгожээ. Харин бичиг баримтын бүрдэл дутуу, өмнө нь албадан гаргасан хугацаа дуусаагүй болон бусад үндэслэлээр 301 иргэнд виз олгохоос татгалзсан байна.

Түүнчлэн 5,562 гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл шинээр олгож, 6,656 иргэний зөвшөөрлийн хугацааг сунгажээ.

Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.