Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг ашиглалтад оруулжээ. Ингэснээр Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрдөг 34 нэр төрлийн аюултай ачааг нийслэлийг тойруулан тээвэрлэх боломж бүрдэж байна.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлсэн уг бүтээн байгуулалтад үндэсний 160 гаруй аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтан оролцжээ.
Төслийн хүрээнд 33 сая шоо метр газар шорооны ажил хийж, найман байршилд нийт 1,279 метр урт төмөр бетон гүүр, 127 ширхэг ус зайлуулах болон нэвтрүүлэх зориулалттай төмөр бетон хоолой байгуулсан байна.
Төмөр замын нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва болон салбарын төлөөлөл оролцов.
Шинэ төмөр зам нь аюултай ачаа тээврийг нийслэлийн төвөөс гаргах, тээвэр логистикийн үр ашгийг нэмэгдүүлэх, хотын замын ачааллыг бууруулах ач холбогдолтой гэж албаныхан үзэж байна.

.jpg)
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)