2018 онд дэлхий даяар шуугиан тарьсан “Crazy Rich Asians” романтик инээдмийн кино HBO Max платформын шинэ цуврал болон эргэн ирэхээр болжээ.
Шинэ цувралд анхны киноны гол дүрийн жүжигчид болох Мишель Йео, Констанс Ву, Хенри Голдинг нар дүрээ дахин бүтээх бөгөөд зураг авалт 2027 онд эхлэхээр төлөвлөсөн байна.
Сингапурын чинээлэг гэр бүлийн амьдрал, хайр дурлал, гэр бүлийн харилцааг өгүүлдэг тус кино 2018 онд нээлтээ хийж, дэлхий даяар 230 сая гаруй ам.долларын орлого олсон юм.
Холливудын томоохон бүтээлд Ази гаралтай жүжигчдийг голлон тоглуулснаараа онцлог болсон уг киноны найруулагч Жон М.Чу найман жилийн турш үзэгчдээс үргэлжлэл хэзээ гарах тухай асуулт авч ирснээ дурдаж, шинэ бүтээлээ танилцуулах болсондоо баяртай байгаагаа илэрхийлжээ.
Шинэ цувралын нээлтийн тов одоогоор тодорхойгүй байна.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)