Инфляц

Бодлогын хүү

Турк: Аялал жуулчлалын бүсэд 8 хүнийг буудаж хөнөөсөн сэжигтэнг баривчилжээ

Туркийн баруун хэсгийн Афьонкарахисар мужид хэд хэдэн газарт гал нээж, 8 хүний аминд хүрсэн хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг баривчилжээ. 

Хэрэг 11 дүгээр сарын 5-нд тус мужийн төв, Ихсание дүүрэг болон Аныткая сууринд гарчээ.

Афьонкарахисар нь халуун рашаан, түүхэн дурсгал, эртний Фригийн хөндийгөөрөө алдартай аялал жуулчлалын бүс юм. Туркийн Соёл, аялал жуулчлалын яамны статистикаар 2025 онд тус мужид гадны 37 мянган жуулчин ирсэн гэж мэдээлжээ. 

Сэжигтнийг хажуугийн Эскишехир мужид цагдаагийн байгууллага хамтарсан ажиллагаа явуулж, баривчилсан байна.

Амиа алдсан хүмүүсийн 2 нь  сургуулийн багш нар байсныг мужийн боловсролын газрын дарга мэдээлжээ.

Халдлагын шалтгаан одоогоор тодорхойгүй  байна.

Эх сурвалж: UPI (2026.11.06), 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.