Инфляц

Бодлогын хүү

Үндэсний номын санд 2080 гаруй модон бар хадгалагдаж байна

Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгт 2080 гаруй модон бар хадгалагдаж байгааг урьдчилсан тооллогоор тогтоожээ. Эдгээрийн дотор эртний ном судар, зураг, тарни, зан үйлийн зориулалттай ховор нандин бар хэвүүд багтсан байна.

Энэ талаар 10 дугаар сарын 6-нд Улаанбаатар хотод эхэлсэн “Модон барын баримтат өв: Бүртгэл, хадгалалт хамгаалалт ба хүртээмж” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр мэдээлэв.

Хоёр өдөр үргэлжилсэн тус хуралд Монгол, Солонгос, Япон, Герман, Вьетнамын эрдэмтэн судлаачид оролцож, модон барын өвийг бүртгэх, хадгалж хамгаалах, орчин үеийн технологи ашиглах туршлагаа хуваалцжээ.

Үндэсний номын сангийн судлаач Б.Хүрэлцоожийн мэдээлснээр, модон баруудын хадгалалтын орчин стандартын шаардлагыг бүрэн хангахгүй байгаа тул температур, чийгшлийн хяналтыг сайжруулах шаардлагатай аж.

Хурлын үеэр ховор модон барын үзэсгэлэн дэлгэж, “Монгол Улсын Үндэсний номын сан дахь модон бар” каталогийг танилцуулсан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.