Инфляц

Бодлогын хүү

Эгч дүүсээрээ нийлж улсад 4.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газар  10 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд эрүүгийн 1044 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтай хэргүүдийн дунд албан тушаалтанд удаа дараа хахууль өгч, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан гэх, иргэнийг ажилд томилохын тулд хахууль авсан гэх, гаалийн хяналт шалгалт хийсний хариуд бусдаас хахууль авсан гэх хэргүүд багтсан байна.

Мөн аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан төрсөн эгчтэйгээ бүлэглэн удаа дараагийн үйлдлээр 4.7 тэрбум төгрөг шилжүүлж, хохирол учруулсан гэх хэргийн мөрдөн байцаалтыг дуусгажээ.

Өнгөрсөн 7 хоногт тус газар гэмт хэргийн шинжтэй 127 гомдол, мэдээллийг шалгаснаас 16-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 18-д нь хэрэг нээхээс татгалзах, 3-ыг харьяаллын дагуу шилжүүлэх санал гаргасан байна.

Түүнчлэн эрүүгийн 20 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгажээ.

Одоогоор АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд эрүүгийн 996 хэрэг, гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Мөн өнгөрсөн 7 хоногт хэрэг бүртгэлтийн 2 хэргийн хүрээнд нийт 6 объектод нэгжлэг хийжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.