Инфляц

Бодлогын хүү

Нийслэлд оршуулгын газар жил бүр 11 га-гаар тэлж байна

 

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр буюу аравдугаар сарын 1-нд оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэлийн асуудлыг хэлэлцжээ.

Монгол Улсад жилд дунджаар 19.6 мянган хүн нас бардаг. Харин нийслэлийн оршуулгын газар жил бүр 11 га талбайгаар нэмэгдэж байна.

Нэг хүнийг оршуулахад 15-20 метр2 газар эзэлдэг бол оршуулгын үйлчилгээний үнэ 1.2-23 сая төгрөгийн хооронд байна. Дундаж үнэ нь 6.8 сая төгрөг болжээ.

Нийслэлд одоогоор 23 байршлын 850 гаруй га газрыг оршуулгын зориулалтаар ашиглаж байна. Үүнээс зөвшөөрөлтэй нь 10 байршил юм.

Мөн Даландавхарын оршуулгын газрын орчимд хийсэн судалгаагаар хүнд металлын хэмжээ хэтэрсэн, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрахад эрсдэлтэй нөхцөл үүссэнийг нийслэлийн албаныхан мэдээлжээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг голын ай сав, ундны усны эх үүсвэр орчимд оршуулга хийхийг бүрмөсөн хориглох шаардлагатай гэж үзсэн байна. Цаашид газрын хүрэлцээнээс шалтгаалан чандарлах бодлогыг түлхүү баримтлахыг ч үгүйсгээгүй юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд оршуулгын асуудлыг цогцоор нь зохицуулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах саналыг гишүүдийн 61.5 хувь дэмжжээ.

Эх сурвалж: УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдааны мэдээлэл

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.