Инфляц

Бодлогын хүү

Хилийн цэргийн хоёр албан тушаалтныг хорихоор болжээ

Говийн бага дархан цаазат газарт хууль бусаар ашигт малтмалын хайгуул хийхээр ирсэн хүмүүсийг хяналт шалгалтгүй нэвтрүүлсэн хилийн цэргийн хоёр албан тушаалтанд шүүхээс хорих ял оноожээ.

Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Хилийн цэргийн ангийн захирагч асан Я.Т нь 2022 оны 8 дугаар сарын 18-нд гурван иргэнийг дархан цаазат газарт шалгалтгүй нэвтрүүлэх чиглэлийг сургалтын орлогч М.Ц-д өгсөн байна.

Шүүхээс Я.Т, М.Ц нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, Я.Т-д нэг жил зургаан сар, М.Ц-д нэг жилийн хорих ял оноожээ. Мөн хоёулангийнх нь нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хассан байна.

Харин тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайж, олборлосон гурван иргэний нэгийг 10 сая, нөгөө хоёрыг тус бүр 5.4 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч нараас байгаль орчинд учруулсан 2.7 сая төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн 314 мянган төгрөгийн зардлыг гаргуулна. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн 257 сая төгрөгийн үнэлгээг мөн хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгохоор болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.