Инфляц

Бодлогын хүү

Өнөөдөр "Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна

Аутизм гэдэг нь хүний бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээж авч, ойлгох чадварт нөлөөлдөг өргөн хүрээний эмгэг юм. Жил бүрийн 4-р сарын 2-ны энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг ойлгож, хүлээн зөвшөөрч, бас хайрлахыг уриалсан олон нийтийн үйл ажиллагаа болон сайн дурын хөдөлгөөнүүд өрнөдөг. Анх 1972 оноос хойш АНУ-ын Аутизмын нийгэмлэг, дөрөвдүгээр сарыг “Аутизмыг таниулах сар” болгож, энэ талаарх ойлголт, мэдээллийг түгээхээс гадна боловсрол, эрүүл мэнд, ажил эрхлэлт зэрэг нийгмийн цогц үйлчилгээг жигд хүртэх боломжийг олгохын төлөө дуу хоолойгоо нэгтгэсээр иржээ.

Манай улс ч мөн адил энэ өдөр Аутизмыг Таниулах аян өрнүүлж, төрийн бус байгууллагуудтай хамтран сэтгэл судлал, боловсролын чиглэлээр суралцдаг оюутан, цэцэрлэг болон ЕБС-ийн багш нарт чиглэсэн аутизмын мэдлэгийг сайжруулж, чадварыг нь хөгжүүлэх чиглэлээр багагүй сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг хийхэд анхаарч, дэмжин ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.