Инфляц

Бодлогын хүү

Аутизмтай хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөр, багш, хэл засалчтай болох өргөдөлд 2,899 хүн нэгдээд байна

Аутизм болон хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийн тэгш суралцах эрхийг хангах зорилгоор сургууль бүрд тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх, багш нарыг сургах, хэл засалч болон тусгай хэрэгцээт боловсролын багш ажиллуулахыг хүссэн нийтийн өргөдөлд гарын үсэг цуглуулж байна.

УИХ-ын Нийтийн өргөдлийн системд 2026 оны 11 дүгээр сарын 5-нд байршуулсан уг өргөдөлд 11 дүгээр сарын 17-ны байдлаар 2,899 иргэн гарын үсэг зуржээ.

Өргөдөл гаргагч дараах 3 асуудлыг шийдвэрлүүлэхийг хүссэн байна.

  1. Тусгай хөтөлбөр нэвтрүүлэх: Сургууль бүрд аутизм болон хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хөгжлийн болон сургалтын тусгай хөтөлбөр оруулж хэрэгжүүлэх.

  2. Багш нарыг сургах: Аутизмтай хүүхэдтэй ажиллах арга зүйн сургалтад багш нарыг хамруулж, шаардлагатай сургуулиудад туслах багш ажиллуулах.

  3. Хэл засалч, тусгай хэрэгцээт боловсролын багшийн хүртээмжийг хангах: Сургуулиудад эдгээр мэргэжилтнийг ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх.

Өргөдөлд нийт 33,000 иргэний гарын үсэг цуглуулах шаардлагатай бөгөөд одоогоор зорилтын 8.8 хувьд хүрээд байна. Дахин 30,101 иргэний дэмжлэг хэрэгтэй байгаа юм.

Гарын үсэг цуглуулах хугацаа 2026 оны 12 дугаар сарын 5-ны 09:00 цагт дуусна.

Өргөдөл шаардлагатай дэмжлэгээ авбал УИХ-ын Нийтийн өргөдлийн системд заасан ажлын хэсэг байгуулах шатанд шилжих боломжтой.

Өргөдөлтэй танилцах, гарын үсэг зурах холбоос:
https://petition.parliament.mn/Detail?id=128dd5be-aa6f-4b09-a0b4-f2637f6ed82a

Эх сурвалж: УИХ-ын Нийтийн өргөдлийн систем.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.