Инфляц

Бодлогын хүү

2,569 иргэн орон сууцны залилангийн улмаас 206 тэрбум төгрөгөөр хохирчээ

Орон сууцны захиалгатай холбоотой залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй компаниуд орон сууцны захиалга авч, нэг сууцыг олон иргэнд давхар худалдах тохиолдол гарсаар байна. Учир нь иргэд захиалгын гэрээ байгуулахдаа тухайн орон сууц өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүй байдаг.

Өнөөдрийн байдлаар орон сууцны залилангийн улмаас 2,569 иргэн нийт 206 тэрбум төгрөгийн хохирол амсжээ.

Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах, үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх үүрэгтэй Ажлын хэсэг байгуулсан байна.

Цаашид хохирогчдын тоо нэмэгдэхээс сэргийлж, орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлэх, төрийн байгууллагуудад байгаа мэдээллийг иргэдэд нээлттэй, ил тод болгохоор ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.