Инфляц

Бодлогын хүү

6.3 тэрбум ам.доллар хакердахыг завдсаны дараа Binance үйлчилгээгээ зогсоолоо

Дэлхийн хамгийн том криптовалютын бирж Binance хакерын халдлагад өртсөн байж болзошгүй тул зарим арилжаагаа түр зогсоожээ. Үүнтэй холбоотойгоор 3 тэрбум ам.долларын криптовалютыг царцаасан байна.

Binance нь өдөр тутмын арилжааны хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг платформ юм. Тиймээс тус биржийн аюулгүй байдалд асуудал үүссэн тухай мэдээлэл криптовалютын зах зээлд шууд нөлөөлжээ. Пүрэв гарагийн орой биткойны ханш 3.2% буурч, 79,000 ам.доллараас доош орсон байна.

Binance-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал асан Чанпэн Жао хакерын халдлага болсон бололтой гэж мэдэгджээ. Харин компаниас аюулгүй байдлын зөрчил гарсан эсэхийг яаралтай шалгаж байгаагаа мэдээлсэн ч хөрөнгө хулгайлагдсан эсэхийг батлаагүй байна.

Эрсдэлээс сэргийлж Tether компани 1.6 тэрбум, Circle компани 800 сая ам.долларын криптовалютыг тус тус царцаажээ. Binance хэрэглэгчдийн хөрөнгө аюулгүй байгааг мэдэгдэж, халдлагаас үүдсэн аливаа хохирлыг бүрэн барагдуулахаа амласан байна.

Одоогоор халдлага үнэхээр болсон эсэх, хэдий хэмжээний хөрөнгө эрсдэлд орсон нь тодорхойгүй байна. Дэлхийн криптовалютын томоохон биржид үүссэн энэ асуудал хөрөнгө оруулагчдын итгэл болон зах зээлийн ханшид нөлөөлж болзошгүй юм.

Эх сурвалж: Deutsche Welle (DW), AFP, AP.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.