Инфляц

Бодлогын хүү

TEDxSukhbaatar анх удаа зохион байгуулагдана

 

 

TEDxSukhbaatar арга хэмжээ аравдугаар сарын 4-нд Улаанбаатар зочид буудлын Гранд танхимд зохион байгуулагдана.

TEDx нь олон улсын TED байгууллагын албан ёсны лицензээр улс орнууд  бие даан зохион байгуулдаг ашгийн бус арга хэмжээ юм. Монголд TEDx арга хэмжээг 2011 оноос зохион байгуулж эхэлжээ.

Харин Сүхбаатар дүүргийн нэрээр TEDx арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа нь анхны тохиолдол юм.

Энэ удаагийн арга хэмжээ “Knowledge is power” уриан дор зохиогдож 11 илтгэгч оролцоно.

 

Тэдний дунд оюуны спортын дэлхийн хошой аварга, Гиннесийн амжилтын эзэд Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар багтжээ. Тэд Монголын TEDx-ийн тайзнаа хамтдаа илтгэл тавих анхны ихэр илтгэгчид болох юм.

 

Мөн “Urgana” брэндийг үүсгэн байгуулагч Б.Чанцалдулам, “Их хаадын чулуу” ХХК-ийн захирал О.Ариунболд, “Монгол Шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, Монголын Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал, Монгол дахь Америкт төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч Д.Батхүү нар илтгэл тавина.

 

Түүнчлэн ногоон хөгжил, загвар, боловсролын салбарын төлөөллүүд болон сурагчид өөрсдийн туршлага, санаагаа хуваалцах юм.

 

 

Илтгэгчид:

  1. Оюуны спортын дэлхийн хошой аварга, Гиннесийн амжилтын эзэн Н.Мөнхшүр, Н.Энхшүр

  2. “Urgana” брэндийг үүсгэн байгуулагч Б.Чанцалдулам

  3. “Их хаадын чулуу” ХХК-ийн захирал О.Ариунболд

  4. “Монгол Шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн

  5. Монголын Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал

  6. Монгол дахь Америкт төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч Д.Батхүү

  7. “Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн дэд зохицуулагч Б.Амар

  8. “Эзэнт гүрний эрдэнэсийн сан” ТББ-ын төслийн удирдагч, загвар зохион бүтээгч Д.Ариундэлгэр

  9. “Founder and Coach” LLC-ийн сургагч багш Г.Мандах

  10. “Абсолют элит” ахлах сургуулийн төгсөгч Т.Чинбуян

TEDxSukhbaatar аравдугаар сарын 4-ний 13:00 цагт эхэлнэ. Тасалбарыг Ticket.mn-ээс авах боломжтой.

Эх сурвалж: TEDxSukhbaatar

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.