
Европын хэд хэдэн улсын олон мянган сургуульд тэсрэх бөмбөг байрлуулсан гэх сүрдүүлэг цахим шуудангаар ирж, сургалтын үйл ажиллагаа доголдлоо.
Арваннэгдүгээр сарын 11-нд Италийн 6,300 орчим сургууль ижил агуулгатай сүрдүүлэг хүлээн авчээ. Мөн Шотландын 470, Умард Ирландын 300 гаруй сургуульд ийм төрлийн цахим захидал ирсэн байна.
Италийн зарим хотод сургуулиудыг түр хааснаар эцэг эхчүүд хүүхдүүдээ авахаар ажлаасаа чөлөө авахад хүрчээ. Цагдаа болон тэсрэх бөмбөг илрүүлэх мэргэжилтнүүд шалгалт хийсэн ч тэсрэх төхөөрөмж илэрсэн тухай мэдээлэл гараагүй байна.
Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони уг сүрдүүлгийг олон нийтийн дунд айдас, түгшүүр төрүүлэх зорилготой байж болзошгүй гэж мэдэгджээ.
Маргааш нь буюу 12-нд Италийн 3,788 сургуульд дахин сүрдүүлэг ирсэн байна. Гэхдээ энэ удаа 77 сургуулийг нүүлгэн шилжүүлжээ. Эрх баригчид аюулын үнэлгээнд үндэслэн нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргах чиглэл өгсөн нь сургалтын үйл ажиллагааг шаардлагагүйгээр тасалдуулахгүй байх зорилготой аж.
Эх сурвалж: Reuters, ANSA, Euronews, Sky News, 2026.11.11–12.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)