
Хүрэн баавгай суурьшлын бүсэд ойртох тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгүүдийг нэгдсэн зохион байгуулалтаар намрын аялал, зугаалга хийхийг хориглосон талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлжээ.
Түүний мэдээлснээр, сүүлийн нэг сарын хугацаанд 12 аймагт хүрэн баавгай суурьшлын бүсэд ойртсон 240 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүнтэй холбогдуулан Булган, Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Увс, Архангай, Дархан-Уул, Завхан, Төв зэрэг аймагт шуурхай баг ажиллуулах, дуудлага мэдээллийг 24 цагаар хүлээн авах чиглэл өгчээ.
Мөн эцэг эх, багш нарт хүүхдийг ой, уулын бүсэд ганцааранг нь явуулахгүй байх, баавгай ажиглагдсан эрсдэлтэй газарт аялж, зугаалахгүй байхыг анхааруулсан байна.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)