
Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монгол Улс цоохор ирвэсийг хамгаалах, судлах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, ололт амжилтаа олон улсын төлөөлөгчдөд танилцууллаа.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Олон улсын цоохор ирвэс хамгаалах хөтөлбөр хамтран тусгай арга хэмжээ зохион байгуулах үеэрэээр олон улсын болон Монголын эрдэмтэн судлаачид цоохор ирвэсийн хамгаалал, судалгааны үр дүнг танилцуулж, хил дамнасан хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон байна.
Түүнчлэн хүн, зэрлэг амьтны хоорондын зөрчлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг тооцох, зэрлэг амьтдыг хамгаалах үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцжээ.
Арга хэмжээнд Киргизстаны Байгаль орчны дэд сайд Алмаас Мусаев оролцож, цоохор ирвэсийн тархац бүхий улс орнуудын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолсон байна.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)