Хүн төрөлхтний анхаарлыг татаад байгаа Орос Украины асуудал улам хурцдаж байна гэж харагдаж байгаа.
Хоёр хоногийн өмнө гэхэд Укрианы төрөх эмнэлгийг оросууд бөмбөгдсөн гэсэн мэдээлэл гарсан бол Оросын зүгээс хуучны 2 давхар тэр байшинд цэргийнхэн байрлаж байсан гэж мэдэгдсэн.
Укрианы ерөнхийлөгч В.Зеленский гал зогсооход бэлэн гэсэн бол Оросын зүгээс төдийлөн анхаарч үзэхгүй байгаа гэж шинжээчид үзэж байгаа аж.
Өчигдөр Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров, Украины гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба нар уулзсан ч тэдний уулзалт үр дүнгүй болж, гал зогсоох хэлэлцээрт хүрч чадаагүй байна.
Уг уулзалтын дараа Украины гадаад хэргийн сайд "Оросын тал бууж өгөх шаардлага тавьсан" гэж мэдээлжээ. Харин Оросын гадаад хэргийн сайд С.Лавров "Оросын цэргийн ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдаж байна" гээд Украиныг зэвсгээ буулгаж галаа зогсоох шаарддлага тавьсан байна.
Эх сурвалж: ВВС
Zochin [103.153.141.86]
Ядаж Укриан гэж бичихээ больчихооч дээ… бичиг үсэг тайлагдаагүй сайт!!!