Инфляц

Бодлогын хүү

Швейцарын гоо бүсгүй Дональд Трамптай холбоотой ноцтой мэдүүлэг өгчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай холбоотой бэлгийн хүчирхийллийн шинэ мэдүүлгийг Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хууль зүйн хорооны Ардчилсан намын гишүүд олон нийтэд танилцуулжээ.

Швейцарын гоо бүсгүйн тэмцээний оролцогч асан Беатрис Койл 1993 онд Нью-Йорк хотын Plaza зочид буудалд Трампын зүгээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэмээн мэдүүлсэн байна.

Түүний хэлснээр, тухайн үед 24 настай байсан Койл гоо бүсгүйн тэмцээнд оролцох үеэрээ Трамптай танилцжээ. Трамп түүнд АНУ-ын виз авах, Нью-Йоркийн их сургуульд элсэхэд туслах санал тавьсан бөгөөд хожим зочид буудлын өрөөндөө урьсан байна. Койл уг уулзалтын үеэр бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ.

2026 оны 10 дугаар сарын 26-нд нийтэлсэн тайланд мөн Койл тухайн тэмцээний үеэр Жеффри Эпштейнтэй уулзсан тухай дурдсан байна. Тус тайланд Трамп, Эпштейн нарын холбоотой асуудлыг хөнджээ.

Харин Цагаан ордон дээрх буруутгалыг няцааж, үндэслэлгүй, улс төрийн зорилготой мэдээлэл хэмээн мэдэгдсэн байна.

Одоогоор Беатрис Койлын мэдүүлэгтэй холбоотойгоор хариуцлагад татагдаагүй байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.