Инфляц

Бодлогын хүү

IELTS, SAT-ын оноогоо ЭШ-ын оноонд дүйцүүлж болно

IELTS, SAT зэрэг олон улсын шалгалт өгсөн сурагчид оноогоо Монголын Элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэн тооцуулах боломжтой.

Тухайлбал, сурагч IELTS-ийн хүчинтэй оноотой бол тухайн оноог ЭШ-ын англи хэлний үнэлгээнд тогтоосон журмын дагуу хөрвүүлэн тооцуулах боломжтой. Ингэснээр олон улсын шалгалтаар эзэмшсэн түвшнээ Монголын их, дээд сургуульд элсэхэд ашиглах нөхцөл бүрддэг.

Одоогоор Cambridge AS, A Level, IB, TOEFL iBT, PTE, IELTS болон SAT шалгалтын оноог дүйцүүлж байна.

Хүсэлтийг Боловсролын үнэлгээний төвийн eec.mn сайтаар цахимаар гаргах бөгөөд ЭШ-д бүртгүүлсэн дугаар, нууц үгээрээ нэвтэрч, шалгалтын сертификат болон шаардлагатай материалаа илгээнэ.

Боловсролын үнэлгээний төв хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.