“Эрдэнэт үйлдвэр” ашгийн төлөө бус байгууллагуудад төрийн мөнгийг шилжүүлж байгаа нь хэр зохистой үйлдэл вэ. Бүр “Алтан түнш” болохын тулд 1 тэрбум 700 сая төгрөг цацсан байгаа юм. Тодруулбал, өнгөрөгч 2021 онд Токио 2020 зуны олипмпийг арилжааны телевизүүдээр гарсан. Үүний гол ивээн тэтгэгч нь “Эрдэнэт үйлдвэр” байсныг олон нийт санаж байгаа биз ээ.
Тэгвэл 10 хоног болсон энэ наадмын шууд дамжуулалтад зориулж арилжааны телевизүүдэд тус үйлдвэрээс 2021 оны зургаадугаар сарын 25-нд 1 тэрбум 700 сая 616 мянган төгрөгийг “Их олимп нэгдэл” төрийн бус байгууллагад шилжүүлжээ.
Энэ байгууллагыг Д.Ариунсэлэнгэ /С1/, А.Баярбат /NTV/, Н.Мэндбаяр /Боловсрол/ гээд телевизүүдийн захирлууд эзэмшдэг юм билээ. Монголын телевизүүдийн холбооны зарим гишүүн олимпийн шууд дамжуулалтыг хийхгүй гэдгээ мэдэгдсэн аж. Тиймээс бусад телевиз ийн төрийн бус байгууллага үүсгэж, мөнгө босгосон нь энэ.
Товчхондоо эндээс “Эрдэнэт үйлдвэр” энд мөнгө угаах технологи хэрэгжүүлэгч гэдгээ харуулаад байна уу гэлтэй. Учир нь, төрийн бус байгууллага ашгийн бус гэдэг. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” тэрбум хол давсан хөрөнгө мөнгийг жишимгүй шилжүүлж, дээр нь өөрсдийгөө сурталчлуулж байсан байх нь.
Энэ бол олон нийтэд ил болсон нь. Харин цаагуураа бол тус үйлдвэр эдийн засгийн саалийн үнээ гэдгээрээ хичнээнийг, хааш нь зувчуулж байгааг ууль, хяналтын байгууллагынхан шалгах ёстой болсон баймаар юм.
Нийт сэтгэгдэл (0)