Инфляц

Бодлогын хүү

Томуугийн улиралд зориулан эмнэлэгт 1607 ор бэлдэж байна

Томуу, томуу төст өвчний ачаалал нэмэгддэг өвлийн улирлыг угтан нийслэлийн есөн дүүргийн эмнэлгүүд нийт 1607 орны бэлэн байдлыг хангахаар болжээ. Үүнээс 757 нь суурь ор бөгөөд шаардлагатай үед нэмэлт 850 ор дэлгэнэ.

Мөн нийслэлийн 28 эрүүл мэндийн байгууллага есдүгээр сарын 3-наас “Томуугийн эсрэг хамтдаа” аяныг эхлүүлсэн байна. Аравдугаар сарын 2-ны байдлаар вакцинд хамрагдах 271,910 иргэний 190,591 буюу 70.1 хувь нь томуугийн вакцин хийлгэжээ.

Эрүүл мэндийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд барилга, их засварын нийт 19 ажил хийж байгаа бөгөөд гүйцэтгэл 87 хувьтай байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.