Инфляц

Бодлогын хүү

Он гарсаар нийслэлд 74 мянган автомашин ачжээ

Улаанбаатар хотод 2026 он гарсаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болон бусад шалтгаанаар нийт 74,430 тээврийн хэрэгслийг ачиж, шилжүүлжээ.

Үүнээс 58 мянга орчим нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол 16,198 тээврийн хэрэгслийг согтуугаар жолоо барьсан, гэмт хэрэг болон шалгалтын ажиллагаатай холбоотой шалтгаанаар шилжүүлсэн байна.

Нийслэлд тээврийн хэрэгсэл ачих, шилжүүлэх үйл ажиллагааг 73 байршилд зохион байгуулахаар зохицуулжээ.

Одоогоор энэ чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүд 93 зориулалтын чирэгч автомашин, нийт 3,805 тээврийн хэрэгсэл байрлуулах багтаамжтай зогсоолтой байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.