Улаанбаатар марафоны бүтэн марафон буюу 42 км зайд түрүүлсэн Кени улсын тамирчнаас Триметазидин гэх допингийн төрлийн бодис илэрчээ.
Энэ тухай Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас зарлалаа.
Улаанбаатар марафонд хамгийн сүүлд 41 улс орны гүйгчид оролцсон билээ.
2026 оны марафонд түрүүлсэн Серой Андерсон нь Сингапур, Хонгконг, Куала Лампур зэрэг азийн томоохон хотуудын марафонд амжилт гаргаж байжээ.
Түүнээс илэрсэн Триметазидин гэх эм нь зүрхний ишеми өвчний үед хэрэглэдэг ч спортын ертөнцөд допинг буюу шударга бусаар давуу тал олж авсан гэж тооцдог байна.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)