Энэ долоо хоногт Ухань болон Гуанжөү хотод болсон, Дэлхийн Рубикийн шоо сонирхогчдын холбоо (WCA)-ны тэмцээнүүдэд оролцож, эмэгтэйчүүдийн 3×3 төрлийн дундаж хугацааны дэлхийн рекордыг хоёр удаа шинэчилсэн байна.
Жижи буюу Лян Юньжи тэмцээний үеэр шоог таван удаа эвлүүлж, эхний удаад 4.52 секунд, дараа нь 4.27 секундын дундаж үзүүлэлт гаргажээ. Ингэснээр эмэгтэйчүүдийн ангилалд 4.5 секундээс бага хугацаа үзүүлсэн анхны хурдны шооч болсон байна.
Лян Юньжи одоогоор 1,300 гаруй эвлүүлэх алгоритм эзэмшсэн бөгөөд өдөр бүр 2-3 цаг бэлтгэл хийдэг аж.

Ээжийнх нь хэлснээр Рубикийн шоо эвлүүлэх нь хүүхдийн анхаарал төвлөрөл, ой тогтоолт, логик сэтгэлгээ, орон зайн баримжаа зэрэг чадварыг хөгжүүлэхээс гадна ялалт, ялагдлыг зөвөөр хүлээн авах дадалд нь тусалдаг байна.
Тэрбээр мөн Рубикийн шоог хурдан эвлүүлэх нь зөвхөн томьёо цээжлэхээс гадна логик сэтгэлгээг ашиглан хамгийн оновчтой шийдлийг олох үйл явц гэж тайлбарлажээ.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)