Инфляц

Бодлогын хүү

Б.Дашпүрэв: ОХУ, БНХАУ-аас 26,000 тонн бензин ачсан вагон ирж байгаа

Шатахууны хомсдол дахин үүсээд байгаатай холбогдуулан холбогдох газраас мэдээлэл авч тодруулга хүргэж байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв энэ талаар мэдээлэл өглөө. Тэрээр

  • Өнгөрсөн 24 цагт Улаанбаатарын 105 шатахуун түгээх станцид 987 тонн, орон нутгийн 82 ШТС-д 812 тонн АИ-92 шатахууныг түгээсэн байна.
  • Улаанбаатарын хэмжээнд 9720 тонн нөөц байгаа.
  • Энэ сард ОХУ-аас захиалсан 18 000 тонн шатахуун авах дутуу байна.
  • БНХАУ-аас 8000 тонн захиалж авсан бөгөөд одоогоор Замын-Үүдэд шилжүүлэг хийж байна.
  • ОХУ-аас ачигдаж буй бензиний хэмжээ зарим өдөр багассан учир нөөц хангалттай өсөхгүй асуудал байсан. Бид албаныхантай холбогдож шатахууны ачилтыг хийх хүсэлт өгсөн болохоор энгийн үеэс хоёр дахин их хэмжээний бензин ачсан вагонууд хилийн чанадаас ирж буй тул ирэх өдрүүдэд бензин хэвийн болж эхэлнэ гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
0 0 0 0 0 0

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.